Dark Light
Нийгэм | 2022-09-14

ХасБанк 25 сая ам.долларын санхүүжилтийг ЖДБ-үүдэд зарцуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХасБанк Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас 25.0 сая ам.долларын санхүүжилт авах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Монгол Улсад хэрэгжиж буй Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөр /Green Economy Financing Facility - GEFF/-ийн хүрээнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк /ECБХБ/-с 18.75 сая ам.доллар, НҮБ-ын дэргэдэх Уур Амьсгалын Ногоон Сан /УАНС/-с 6.25 сая ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлж, нийт 25.0 сая ам.долларын урт хугацаатай санхүүжилтийг ХасБанканд олгохоор шийдвэрлэлээ. 

Энэхүү урт хугацаатай санхүүжилтээр ХасБанк нь сайн харилцагч иргэд, ААН-дэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг уян хатан нөхцөлтэйгөөр олгох бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорьж буй бизнес эрхлэгч нарт зээлдүүлэхээр үүрэг хүлээж байгаа болно.

ХасБанк 2016 онд УАНС-н Үндэсний хэрэгжүүлэгч байгууллагаар Монгол Улсаас анх удаа магадлан итгэмжлэгдсэн бөгөөд ХасБанкны харилцагч иргэд, ААН-үүд байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй технологийг сонгож, бизнестээ нэвтрүүлснээр УАНС болон Япон, ЕСБХБ-ны Хамтын Ажиллагааны сангийн санхүүжилттэй мэргэжлийн зөвлөх багаас ногоон бизнесийн талаарх зөвлөгөө, туслалцаа авах боломжтой болно. 

ЕСБХБ нь байгаль орчинд ээлтэй арга зүйг ашиглан 2025 он гэхэд “Ногоон Банк” болохоор зорьж буй бөгөөд ХасБанкны хувьд тус банкнаас хэрэгжүүлж буй GEFF төсөлд нэгдсэн Монгол Улсын анхны банк болж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22