Dark Light
Нийгэм | 2022-09-14

Холимог багийн төрөлд Ш.Буянзаяа, Т.Баярцэцэг нар түрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын бүх ард түмний спортын XV наадмын буудлагын шигшээ тэмцээн өнөөдөр 10 м-ын хийн гар буудлага холимог багийн төрлөөр амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Энэ тэмцээнд  24 багийн 48 тамирчин өрсөлдсөнөөс Чингэлтэй дүүргийн тамирчин Ш.Буянзаяа, Т.Баярцэцэг нар алтан медаль хүртлээ. 

Тэгвэл Баянзүрх дүүргийн тамирчин Э.Даваахүү, Г.Хэрлэнцэцэг нар мөнгө, Орхон аймгийн тамирчин  Ц.Анударь, Г.Батхишиг  нар хүрэл медаль хүртэв. Ш.Буянзаяа Монголын бүх ард түмний спортын XV наадмын хоёр дахь алтан медалиа гардаж байгаа бол Э.Даваахүү хоёр дахь мөнгөн медалиа хүртэж байгаа нь энэ юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22