Dark Light
Нийгэм | 2022-09-14

Мал хариулахаар яваад сураггүй болсон малчинг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын .....  гэх газарт оршин суух малчин М 9 сарын 12-ны өдрийн 13:00 цагийн орчим малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 9 сарын 13-ны өдрийн 09:37 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Хүдэр, Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын харьяат малчин М /38 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 9 сарын 13-ны өдрийн 15:00 цагаас 19:00 цаг хүртэл тухайн айлын намаржаанаас баруун зүгт 7 км-т “Хадай” уулын орчмоор зохион байгуулжээ.

9 сарын 14-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн ба хүч нэмэгдүүлэн ажиллахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид 9 сарын 14-ний өдрийн 05:00 цагт ангиас гарч 07:15 тухайн газарт очсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22