Dark Light
Нийгэм | 2022-09-14

ХОВД: Нэг иргэн тарваган тахлаар өвчилсөн нь батлагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Цэцэг сумаас тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ гэх дуудлагын дагуу Зоонозын өвчин судлалын төвийн хариу арга хэмжээний баг Цэцэг суманд очин голомтод ажиллаж байна. 

Өвчтөн Г-ийн булчирхайн шүүдэст тавьсан тестээр эерэг хариу гарсан. Улмаар иргэн Г-ийн булчирхайн шүүдэс, шулуун гэдэсний арчдас, цэр, цус, хөөмийн арчдас зэрэг  сорьцыг авч Зоонозын өвчин судлалын төвийн лабораторид нян судлалын шинжилгээ хийж 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22:00 цагт фагний ургалтыг харахад тарваган тахал, хуурмаг сүрьеэгийн фагт өртсөн тул  тухайн өвчтөн нь тарваган тахлаар өвчилсөн болох нь  батлагдсан.

Өнөөдрийн байдлаар 1-р хавьтлын 11 хүнээс илэрсэн шинж тэмдэг байхгүй. Хариу арга хэмжээний баг Цэцэг суманд сургалт сурталчилгаа, голомтын халдваргүйжүүлэлтийг тогтмол хийн ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22