Dark Light
Нийгэм | 2022-09-14

Н.Учрал: Буянт-Ухаад инновацын төв байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Буянт-Ухаад инновацын төв байгуулах асуудлыг танилцуулсан. 

Тэрбээр: Өнгөрсөн хугацаанд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, тогтолцооны хувьд амжилттай явж чадахгүй байсан Мэдээлэл, технологийн паркийг түшиглэн инновацын төв болгон өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс цахим хөгжил харилцаа холбооны яам, түүний харьяа байгууллагууд,  технологийн компаниуд, инновац технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу нүүлгэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. Цаашид нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж, инновацын төв болгон өргөжин хөгжүүлэхээр судалж шийдэх үүргийг ЗГХЭГ-аас өгсөн. 

Засгийн газраас төрийн захиргааны байгууллагуудыг хотоос нүүлгэн шилжүүлэх, Хөшигийн хөндий рүү шат дараатай шилжүүлэх  тогтоол батлагдсан. Үүнтэй холбогдон дээрх шийдвэр гарч байна. хэмээлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22