Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Шинэ Засгийн бүтцээр Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Монгол Улсын сайд Олимп, нийтийн бие тамирын үндэсний хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар томилогдсон. Харин Монгол Улсын сайд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргыг томилоогүй байгаа билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр томилогдсон сайд нар салбар дундын зохицуулагч хийх тухай өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн хуралдаанаар тухайн сайд нарын ажлын албыг шинээр байгуулж, бүтцийг баталлаа.
Боомтын сэргэлтийн үндэсний хороон дарга нь хороондоо 10 хүний бүрэлдэхүүнтэй байна. Харин сайдын ажлын алба нь орон тооны таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Ажлын алба нь дотроо дарга, нарийн бичгийн дарга, мэргэжилтэнтэй байна.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга хороондоо 32 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үндэсний хорооны нарийн бичгийн даргаар Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар ажиллах бөгөөд бүрэлдэхүүнд нь салбарын сайд, мэргэжилтнүүд байна. Харин ажлын алба нь орон тооны зургаан хүний бүрэлдэхүүнтэй байна.
Олимп, нийтийн бие тамирын үндэсний хорооны дарга нь 14 хүний бүрэлдэхүүнтэй. Орон тооны таван ажилтантай ажлын албатай байна.
АДМИН







Нийгэм








