Dark Light
Нийгэм | 2022-09-14

АН-ын Бодлогын хороодын анхдугаар хуралдаан боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд 11 бодлогын хороодод орж ажиллахаар саналаа урьдчилсан байдлаар өгч, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 09 дүгээр сарын 14-ний өдрүүдэд анхны хурлаа зохион байгууллаа. 

Бодлогын хороодыг УИХ болон Засгийн газрын бүтцийн дагуу зохион байгуулж, ҮБХ-ны гишүүдийн өөрсдийнх нь санал болон боловсрол, мэргэжил, тухайн салбарт ажилласан туршлага зэргийг үндэслэн дараах бодлогын хороодод ажиллах боломжийг бүрдүүлсэн. Үүнд: 

1. Хууль зүйн бодлогын хороо

2. Хүнс хөдөө аж ахуй, байгал орчны бодлогын хороо

3. Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хороо

4. Инноваци цахим бодлогын хороо

5. Аюулгүй байдал, гадаад бодлогын хороо

6. Төсвийн бодлогын хороо

7. Төрийн байгуулалтын бодлогын хороо

8. Үйлдвэржилтийн бодлогын хороо

9. Эдийн засгийн бодлогын хороо

10. Нийгмийн бодлогын хороо

11. Боловсрол, соёл, шинжлэх ухааны бодлогын хороо гэсэн 11 бодлогын хороонд ҮБХ-ны гишүүд хуваагдан ажиллах бөгөөд удахгүй болох ҮБХ-ны хурлаар хороодын дарга гишүүдийг батламжилна. 

Бодлогын хороодын анхдугаар хурлаар тус хорооны даргад нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцан, тухайн бодлогын хорооны үйл ажиллагааны ажиллах чиг үүргийн талаар санал бодлоо солилцлоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22