Dark Light
Нийгэм | 2022-09-15

Йорданд орон сууцны барилга нурж, 5 хүний амь эрсэджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иорданы нийслэл Амман хотод орон сууцны барилга нурсны улмаас 5 хүн амиа алдаж, 13 хүн шархаджээ.  Хохирогчдын дунд 8, 11 настай хоёр охин байгаа аж.  Тус вант улсын засгийн газрын төлөөлөгч Франс Пресс агентлагт хэлэхдээ, нуранги дор 10 хүн үлдсэн бөгөөд тэднийг аврах ажиллагаа үргэлжилж байна хэмээжээ.

Тус улсын эрх баригчид тус барилгыг хуучирч ослын нөхцөл байдалтай байсан нь эмгэнэлт явдлын шалтгаан болсон гэж үзэж байна. Зарим эх сурвалж барилгын доороос ус ундарч сууринд орсноор нурсан хэмээжээ. Мягмар гарагт нурсан дөрвөн давхар барилга нь нийслэлийн хамгийн хөл хөдөлгөөнтэй газруудын нэгд байрлаж байсан гэж Иорданы хэвлэлүүд мэдээлжээ.  Тус хороолол нарийн гудамжнуудтай учир аврагчид хүнд техник оруулах боломжгүй байна.

Зэргэлдээх байшингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.  Иорданы Ерөнхий сайд Бишер Аль-Хасавне мөрдөн байцаалт явуулах тушаал гаргажээ.

Эх сурвалж: Euronews


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22