Өмнөговь аймгийн Даланзадгад сумын .... багт айлын цонхоор утаа гараад байна гэсэн дуудлагыг 9 сарын 14-ний өдрийн 17:31 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 1.5 км замыг туулан 17:34 цагт очиход иргэн Ц-гийн гал тогооны өрөө шатаж байсныг 23 минут ажиллан унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Ц /72 настай, эмэгтэй /, согтууруулах ундаа хэрэглэсэн Б /40 настай, эрэгтэй/, Г /42 настай, эрэгтэй/ нар угаартсан байсныг бүсийн оношилгоо эмчилгээний төвийн их эмчид хүлээлгэн өгчээ.
Нийгэм | 2022-09-15
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм








