НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2007 онд жил бүрийн есдүгээр сарын 15-ныг олон улсын Ардчиллын өдөр болгон тунхагласан. Олон улсын Ардчиллын энэ өдөр Монгол Ардын Нам “ОРОЛЦЪЁ, ТӨЛӨӨЛЬЕ” жендерийн эрх тэгш байдал Удирдах ажилтны хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 70 дугаар чуулганаараа “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг баталснаар 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн. Дэлхийн 46 улсад хэрэгжиж буй Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд манай улс 2016 онд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг батлан гаргасан.
Тогтвортой хөгжлийн зорилгын тав дахь “Жендерийн эрх тэгш, байдлыг хангах” зорилгын хүрээнд Монгол Ардын Нам бүх шатанд жендерийн эрх тэгш байдлыг ханган хэрэгжүүлэх, нэгдмэл орчныг бүрдүүлэх, жендерийн мэдрэмжтэй нам байхад манлайлан ажиллах зорилгоор энэхүү “ОРОЛЦЪЁ, ТӨЛӨӨЛЬЕ” жендерийн эрх тэгш байдал Удирдах ажилтны хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Монгол Ардын Нам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ОУ-ын хамтын ажиллагааны КОЙКА байгууллага, Фридрих Эбертийн сан болон Монгол Улсад жендерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад олон байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.
Хэлэлцүүлгийг Монгол Ардын Намын бүх шатны удирдах ажилтнуудынхаа хүрээнд цахим, танхим хосолсон хэлбэрээр техник технологийн дэвшлийг бүрэн ашиглан шинэлэг хэлбэрээр хийж байгаагаараа онцлог юм.
Монгол Улсын 21 аймаг болон нийслэлийн есөн дүүргийн намын удирдах ажилтнууд цахимаар хэлэлцүүлэгт танхимтай шууд холбогдон оролцож санаа бодлоо чөлөөтэй солилцох боломжоор хангагдсан хэлэлцүүлэг нь нэг өдөр үргэлжилнэ.
АДМИН








Нийгэм








