Dark Light
Нийгэм | 2022-09-15

Ж.Соронзон: Тамга дамжуулж өгчхөөд алга болчих асуудал биш

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх БШУ-ны сайд Л. Энх-Амгалангийн тушаал гарсан билээ. Гэсэн хэдий ч ажлаа хүлээлгэж өгөөгүй хэвээр байна. Тухайн асуудлаар NTV телевиз тус сургуулийн захирал Ж.Соронзонгоос тодруулжээ. 

Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Ж. Соронзон: “Сайдын тушаал бол гарсан. Дараа нь түр орлон гүйцэтгэгчийг томилсон байгаа. Миний ажлаа өгөх ажил дэг жаяг, хуулийнхаа дагуу явах ёстой зүйл. Оросын талтай зөвшилцөнө. Мөн удирдах зөвлөлийн хурлаар шийднэ. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сайдын баталсан удирдах зөвлөлийн төрийн төлөөлөл дотор чинь Оросын холбооны Буриад улсын сайд байгаа. Орос, Монголын хамтарсан удирдах зөвлөл байдаг. Тэр асуудлыг шийднэ. Тэрний дараа ажлаа өгөх асуудал яригдах учиртай юм. Ажлаа өг гэж, олон дахин гүйж ирж бужигнуулаад тэрийг нь эсэргүүцэж эцэг, эхчүүд жагсаал зарлаж янз бүрийн зүйл болж байна. Удирдах зөвлөлийн дарга Оросын талын байр суурийг сонсох үүднээс албан бичиг явуулсан байгаа. Энэ асуудал ойрын хугацаанд удирдах зөвлөлийн хурлаар шийдэгдэх байх. Тамга дамжуулж өгчхөөд алга болчих асуудал биш. Энэ сургууль бол маш эмзэг сургууль. Гадны 260 гаруй хүн ажилладаг. Сургуулийн ажил бол хэвийн түвшинд явагдаж байна. Манай сургуулийн гурван талт гэрээний хоёр  Оросын талын яам. Энэ сургууль бол Оросын холбооны улсын өмч. Засгийн газрын хоорондын хэлэлцээрт нь ч байгаа. Гурван яам хоорондын гэрээнд ч байгаа зүйл. Өмч хөрөнгийг хариуцаж байгаа хүний хувьд Боловсролын сайд тушаал гарсан гээд ажлаа хаяад явж болохгүй. Удирдах зөвлөлөөр бүх асуудал шийдэгдсэний дараа ажлаа хүлээлгэж өгөх эсэхээ шийднэ. Орос-Монголын хооронд яригдах том асуудал” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22