Dark Light
Нийгэм | 2022-09-15

Дэлхийд алдартай Тоон блок хүүхэлдэйн кино Монголд нээлтээ хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сургуулийн Өмнөх насны шилдэг анимейшн төрөлд BAFTA шагнал авсан Numberblocks / Тоон блок хүүхэлдэйн кино өнөөдөр Монголд албан ёсоор нээлтээ хийлээ. Уг хүүхэлдэй нь нийт 134 оронд 36 хэлээр цацагджээ. Их Британийн багш нарийн дунд явуулсан судалгаагаар 10 багш тутмын 9 нь уг хүүхэлдэйг хичээлийн хөтөлбөртөө ашигладаг бөгөөд сурагч нар 100% уг хүүхэлдэйнээс хэрэгтэй зүйл сурсан гэсэн дүгнэлт гарсан байна. Эцэг эхчүүдийн хувьд #1 ач холбогдол нь Боловсролд зориулсан контент хэмээн үздэг бол тэдний 86% нь Тоонблок хүүхэлдэй хүүхдийнх нь тооны хичээлд тусалсан гэсэн хариу өгсөн байна. Монголын хүүхэд багачуудын боловсролд хувь нэмэр оруулахаар Брикмедиа контент дистрибьютер компани Тоонблок хүүхэлдэйг албан ёсны эрхтэйгээр телевиз, дижитал платформуудад нийлүүлэн ажиллаж байна. Уг хүүхэлдэйн кино 9 сарын 15-наас видео сангуудад байрших бөгөөд 10 сард NTV телевизээр цурвал нь гарч эхлэх юм байна.

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22