Dark Light
Нийгэм | 2022-09-15

Цахим шүүх, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт АНУ-ын Мужийн шүүхийн үндэсний төвийн дэд ерөнхийлөгч Майкл Бингер, Гадаад харилцааны дэд ерөнхийлөгч Жеффри Апперсон нарыг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Шүүхийн захиргааны байгууллагыг бэхжүүлэх болон сургалтын чиглэлээр олон жил хамтран ажиллаж байгаад Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт талархал илэрхийлээд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Шүүхийн тухай хуулиар  шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хэрхэн зохицуулсныг товч танилцуулав.

АНУ-ын Мужийн шүүхийн үндэсний төвийн дэд ерөнхийлөгч Майкл Бингер шүүх эрх мэдлийг бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлээр  санал солилцож байгаад талархал илэрхийлж, цахим шүүх, шүүгчийн сургалтын талаар онцлон ярилаа.  

Цахим шүүхийн үйлчилгээг хөгжүүлэх, шүүгчдийн сургалт зохион байгуулах, судалгаа хийх арга зүйн чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллахаар талууд санал нэгдэв. Улмаар Монгол Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Мужийн шүүхийн үндэсний төв хамтран шүүгчдийг сургах, туршлага солилцох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтад Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр,  Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг, АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан М.Номинцэцэг болон албаны бусад хүмүүс оролцов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22