Dark Light
Нийгэм | 2022-09-15

Ардчилсан Залуучуудын холбоо С.Эрдэнийн эсрэг эрчимтэй тэмцэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардчилсан Залуучуудын Холбооноос өнөөдөр С.Эрдэнэд шаардлага хүргүүллээ. Тодруулбал, сүүлийн хоёр жилийн хугацаанд С.Эрдэнэ нь эрх баригчидтай илт хуйвалдаж, намаа үнэмлэхүй ялагдалд хүргээд зогсохгүй, Ардчиллыг булшлах, тарчлаах үйлдлийг зогсолтгүй хийсээр байна. 

Өнгөрөгч УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийг бүгдийг нь С.Эрдэнэ гэдэг хүн эрх баригчдад худалдсан. Одоо Ардчилсан Залуучуудын Холбоо цаашлаад Ардчилсан намыг зарах тухай асуудал хүчтэй яригдаж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ардчилсан Залуучуудын холбооны 90 мянган гишүүд, ах нар эвлэрчих байх, асуудлаа олох байх хэмээн итгэж, найдаж, хүлээж ирсэн. 

May be an image of 8 people and people standing

Харамсалтай нь С.Эрдэнэ гэдэг хүний үйлдэл хэрээс хэтэрч, Ардчилсан намын тамгаар тоглоод зогсохгүй нийт гишүүдийн итгэл үнэмшлээр тоглож байна. Тодруулбал, Ардчилсан ахмадын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоог дахиж хувилсан. Ирэх 2022.09.19-ний өдөр Ардчилсан залуучуудын холбоог дүрмийн бусаар татан буулгаж, шинээр зохион байгуулах тухай асуудал яригдлаа. Залуучууд бид сүүлийн хоёр жил хангалттай тэвчиж, хангалттай удаан хүлээсэн. 

Гэвч С.Эрдэнийн үйлдэл хэрээс хэтэрч байгаа тул Ардчилсан Залуучуудын Холбоо, 21 аймаг, 9 дүүргийн 90 мянган гишүүний хуралд оролцохгүй, хууль бус үйлдлээ таслан зогсоох тухай шаардлагыг хүргүүллээ. Ардчилсан Залуучуудын Холбоо С.Эрдэнийг уг бусармаг үйлдлээ зогсоох хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлж байна.

May be an image of 9 people, people standing and outdoors

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22