Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдлаа. Тус хуралдаанаар:
Үндэсний бодлогын хорооны үйл ажиллагааг зохицуулах журмын нэмэлт өөрчлөлт,
Үндэсний бодлогын хорооны дэд дарга, хороодын дарга нарыг батламжлах,
УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн нэмэлт өөрчлөлт,
УИХ-ын даргад хүргүүлэх шаардлагын төсөл зэрэг 5 асуудлыг хэлэлцсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Үндэсний бодлогын хорооны дэд даргаар Ч.Сайханбилэгийг батламжилжээ.
Ч.Сайханбилэг нь 2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүн болж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар сонгогдон ажилласан бөгөөд 2012 оны УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хуралд дахин сонгогдож, Шинэчлэлийн Засгийн Газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдон ажилласан. Шинэчлэлийн Засгийн Газар огцорсны дараа Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны шийдвэрээр түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн ба 2014 оны 11 сарын 21-ний өдрийн УИХ-ын хуралдаанаар албан ёсоор томилогдсон.
Ерөнхий сайд байхдаа Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөг баталж, Рио Тинто компанитай гэрээ ("Дубайн гэрээ" гэж алдаршсан) байгуулсан. Уг гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр 2018 оны 4 сарын 10-нд цагдан хоригдож, улмаар яллагдагчаар татагдан шалгагдаж байсан юм.
АДМИН








Нийгэм








