Dark Light
Нийгэм | 2022-09-15

“Хүүхдээ үрчлүүлнэ” гэх зар мэдээллийн дагуу шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны 9 дүгээр сарын 15-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн “Хүүхдээ үрчлүүлнэ” гэх зар мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид тухайн зар мэдээллийг нийтэлсэн эмэгтэйг олж тогтоон, хүүхдийн хамт цагдаагийн байгууллагад хүргэн, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хорооны хамтарсан багт мэдээлэл хүргэн, хүүхдийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын харъяа хамгаалах байранд хүргэхээр ажиллаж байна.

Тухайн иргэн нь цагдаагийн байгууллагаас холбогдсон даруйд нийтэлсэн зар мэдээллээ өөрөө устгасан.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид холбогдох төрийн байгууллага, хамтарсан багтай хамтран ямар шалтгаанаар тухайн зарыг нийтэлсэнг тогтоох, хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22