Dark Light
Нийгэм | 2022-09-15

Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ Б.Бат-Өлзийгийн цолны мялаалга наадамд түрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баяр наадмаар долоо давж улсын заан цол хүртсэн "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, "Монтед", "Өнө мөнх хөгжил" констракшны бөх Баярхүүгийн Бат-Өлзийгийн цолны мялаалга наадам өнөөдөр түүний төрсөн нутаг Ховд аймгийн Зэрэг суманд боллоо. 

Мялаалга наадамд улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилдсанаас Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Нямаагийн Батзаяа, Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан Цэвээнпүрэвийн Адъяа нар их шөвөгт шалгарлаа.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22