Dark Light
Нийгэм | 2022-09-16

“Дэлхийн Сургуулиуд Монголд 2022” боловсролын өдөрлөг болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жилээс жилд Монгол залуусын дэлхийн улс орнуудад өндөр боловсрол эзэмших сонирхол нэмэгдэж байна. Эдгээр сурагчид болон оюутан залуус, эцэг эхчүүдэд үнэн зөв, мэдээлэл хүргэх зорилгоор 2016 оноос хойш Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (EARC), Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль (ISU) хамтран "Global University Fair 2022" буюу “Дэлхийн сургуулиуд Монголд 2022” боловсролын өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөг нь дэлхийн орон орны их дээд сургуулийн төлөөлөгч нарыг урин оролцуулж Монгол залууст гадаадад суралцах талаар зөвлөгөө мэдээлэл хүргэх зорилготой юм.

Энэ удаагийн “Дэлхийн сургуулиуд Монголд 2022” боловсролын өдөрлөгт АНУ, Болгар, Герман, Их Британи, Канад, Казакстан, Сингапур, Швейцар, Япон гэх зэрэг 10 улсын 20 их дээд сургууль, коллежийн төлөөлөгчид өөрсдийн сургууль, хөтөлбөрийн талаар танилцуулах юм байна. Өдөрлөгийн үеэр эдгээр сургуулиудын элсэлтийн албаны мэрэгжилтнүүдтэй биечлэн уулзахаас гадна бакалавр, магистр, доктор зэргээр суралцах, сургалтын тэтгэлэг, эссэ бичих талаар лекцэд оролцох боломжтой.  Мөн өдөрлөгийн үеэр Монгол улс дах АНУ-ын ЭСЯам, Канадын ЭСЯам болон Education USA Mongolia, Campus France Mongolie, Austrade Ulaanbaatar байгууллагууд оролцож тэтгэлэгт хөтөлбөрүүд болон гадаадад суралцах боломжуудын талаар лекц мэдээлэл өгөх болно.

“Дэлхийн Сургуулиуд Монголд 2022” боловсролын өдөрлөг Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль дээр 2022 оны 10-р сарын 7-8-ны өдрүүдэд 14.00-18.00 цагийн хооронд үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

Та бүхэн өдөрлөгт урьдчилан бүртгүүлээд оролцоорой.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22