Dark Light
Нийгэм | 2022-09-16

Энэтхэгээс балар эртний үеийн чулуун зэвсгүүд олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орчин цагийн хүн төрөлхтөн бидний мэдэхгүй, балар эртний үеийн иргэншилд ашиглаж байсан чулуун зэвсгийг Энэтхэгийн Махараштра мужийн агуйгаас олжээ. Түүхийн өмнөх үеийн эдгээр чулуун зэвсгүүдээр хүмүүс хад чулуун дээр урлагийн бүтээл туурвиж байсан гэж таамаглаж байна.

Махараштра мужийн Конкан дахь Колоши мужаас 10 км зайтай агуйгаас олдсон чулуун зэвсгүүдийг ойролцоогоор 10,000-48,000 жилийн өмнөх үед ашиглаж байсан гэж эрдэмтэд үзжээ. Доктор Тежас Гарге эдгээр чулуун зэвсгүүд өвөг дээдсээ хэрхэн аж төрж байсныг мэдэхэд өнөө цагийн бидэнд тустай, чухал олдвор гэдгийг онцолсон байна. 

Уг агуйд явуулсан малтлага, хайгуулын үеэр Мезолитийн үеийн хоёр чулуун зэвсгийг мөн олжээ. Эдгээр чулуун зэвсгүүдийн насжилтыг нарийн тогтоохын тулд багадаа хоёр сарын хугацаа шаардлагатай байна. Конканы бүс нутгаас эртний хад чулуун сийлбэрийн гурван ч байршил олдсон бөгөөд тэдгээрийг Дэлхийн өв соёлын санд бүртгүүлжээ. 

Эх сурвалж: ВВС 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22