32 дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр өнөөдөр эхэлж байна. Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэ жилийн номын баяр нь “Илүү их уншъя” уриан дор 18-ныг дуустал төв талбайд болох юм.
Номын баярын өдрүүдээр:
Хүүхдийн номын хүрээ
Үндэсний бичиг соёл, номын хүрээ
“Соёлын бүтээлч, үйлдвэрлэлийн хүрээ
Номын үзэсгэлэн
Төрөлжсөн ном хэвлэлийн худалдаа
Урлагийн тоглолт зэрэг 10 гаруй хөтөлбөр, арга хэмжээг хамтатган зохион байгуулна.
Нийслэлд 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 250 орчим шилдэг хэвлэн нийтлэгч, зохиолч, яруу найрагч, уран бүтээлч номын баярт оролцох юм. Шинээр хэвлэсэн ном товхимлын үзэсгэлэнгээс гадна ховор номуудыг ч дэлгэх юм байна.
АДМИН








Нийгэм







