Dark Light
Нийгэм | 2022-09-16

Малаа хариулж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Хадай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 180 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км-т/ малчин М 09.12-ны өдрийн 13:00 цагийн орчим малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 09.13-ны өдрийн 09:37 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Хүдэр, Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд,  ар гэрийнхэн тус аймгийн Алтанбулаг сумын харьяат малчин М /38 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 09.14-ний өдрийн 07:00 цагаас 20:00 цаг хүртэл тухайн айлын намаржаанаас баруун зүгт “Хадай” уулнаас зүүн хойд зүгт 8 км-т явганаар, зүүн зүгт 10 км-т морьтойгоор зохион байгуулсан. 09.15-ны өдрийн 07:00 цагаас эхлэн “Хадай” гэдэг газраас хойд зүгт “Хясаа” гэдэг газар хүртэл 30 км-т, мөн газраас баруун зүгт “Бор толгой” гэдэг газар хүртэл 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон.

Эрэн хайх ажиллагааг өнөөдөр 07:00 цагт дахин эхлүүлсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22