Dark Light
Нийгэм | 2022-09-16

Завьтай иргэд салхинд туугдан эргээс 800 метр холджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Буянт сумын Цагаан гол багийн “Элсэн шанаа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 45 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ “Хар-Ус” нууранд орж шаварт шигдсэн адуугаа авах гэж нуур руу завьтай орсон 2 хүн салхинд туугдан эргээс холдсон тул нуураас гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 9 сарын 15-ны өдрийн 20:50 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 45 км зам туулан 22:20 цагт очиход тус сумын харьяат иргэн Э /44 настай, эрэгтэй/, Б /17 настай, эрэгтэй/ нар нуурын эргээс 800 орчим метр холдсон байжээ. Тухайн иргэдийг 9 сарын 16-ны өдрийн 00:30 цагт эсэн мэнд нуурын эрэг дээр гаргасан бөгөөд шаварт шигдсэн 30 адууг гаргах ажиллагааг зохион байгуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22