“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн үндсэн цехүүдийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Тэрээр Хүдрийн ил уурхай, Авто тээврийн байгууллага, Баяжуулах үйлдвэрийн технологийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан юм. Нэр дурдсан үндсэн цехийн удирдлагууд үйлдвэрлэл, үр ашиг, техник технологийн шинэчлэл, өртөг, зардал, тоног төхөөрөмж, бараа материалын нийлүүлэлт, төсөл хөтөлбөрүүдийн явцын талаар Ерөнхий захиралд танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл хийв.
Мөн тухайн цехэд тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо. Ерөнхий захирал Г.Ёндон Ил уурхайн диспетчерын ажлын байр, Авто тээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсэг, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, Шүүн хатаах хэсгийн ажил байдалтай танилцаж, үйлдвэрлэлийн үндсэн цех, нэгжүүд өөр хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болгов.

Эх сурвалж: Erdenettoday.mn
АДМИН








Нийгэм







