Dark Light
Нийгэм | 2022-09-16

Нийслэлийн 50 сургууль бие даан хоол үйлдвэрлэлээ явуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээг бие даан ажиллуулж байгаа болон 2022-2023 оны хичээлийн жилд түрээсийн гэрээг дуусгавар болгон бие даан хоол үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэх ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохион байгуулалт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтыг оновчтой зохион байгуулах , болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд сургалтаар дараах мэдээллийг хүргэлээ. Үүнд:

- Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний удирдлага зохион байгуулалт

- Худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай

- Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд холбогдох бодлогын бичиг баримт

- Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоол, шим тэжээлийн хэрэгцээ, шаардлага.

Сургалтыг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуультай  хамтран  зохион байгуулсан бөгөөд төрийн өмчийн захирлууд, дүүргүүдийн боловсролын хэлтсийн  хоол хүнсний асуудал хариуцсан мэргэжилтнүүд нийт 68 хүн танхимаар оролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22