Цахим хөгжил, харилцаа холбооны яам Microsoft компанитай албан ёсоор хамтын ажиллагаа эхлүүлэхээр боллоо. Энэ тухай ЦХХХЯ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ: "Microsoft компанитай олон талын хамтын ажиллагаатай ажиллахаар боллоо.
Тухайлбал иргэдийн өдөр тутмын мэдээлэлтэй харьцдаг эсвэл төрийн эмзэг мэдээлэлд ажилладаг төрийн албан хаагчид өнөөдөр лицензгүй программ хангамж хэрэглэдэг нь Мэдээллийн аюулгүй байдлын хувьд томоохон асуудал үүсгэж байна. Тиймээс төрийн албан хаагчдыг үе шаттайгаар лицензтэй, аюулгүй байдал хангагдсан программ хангамж хэрэглэх шаардлагатай байгаа тул хэлэлцээрийг эхлүүллээ" гэлээ.

АДМИН








Нийгэм







