Dark Light
Нийгэм | 2022-09-16

Үхрийн арьс товруутах өвчний 500 мянган тун вакцин хүлээлгэн өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цөмийн энергийн комисс, Олон улсын атомын энергийн агентлагийн Техникийн хамтын ажиллагаа “Цар тахлын хэв шинжтэй, малын гоц халдварт, хил дамжин халдварлах өвчнүүдийн оношилгоо, вакцины технологийг сайжруулах” MON/5026 төслийн хүрээнд  Үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх 178,000 еврогийн үнэ бүхий 500,000 тун вакциныг хандивлалаа. 

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун Цөмийн энергийн комиссын ажлын албатай хамтран ажиллахаа илэрхийлэн Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, цаашлаад нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих энэхүү ажилд үнэтэй хувь нэмэр оруулж биднийг дэмжин ажилласанд хүндэтгэл үзүүлж ТАЛАРХАЛ гардууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19