Dark Light
Нийгэм | 2022-09-16

Хятадад 200 метр өндөр барилга галд автаж, 20 минутын дотор шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын Хунань мужийн Чанша хотод есдүгээр сарын 16-нд төрийн өмчит харилцаа холбооны China Telecom компанийн оффис байрладаг олон давхар байшинд томоохон хэмжээний гал гарчээ.  Гал сөнөөгчдийн хүчин чармайлтыг үл хайхран 20-хон минутын дотор 200 метр барилгын олон арван давхар шатжээ.  Энэ тухай Хятадын хэвлэлүүд мэдээлж байна.

Барилгад шархадсан хүмүүсийн тоо одоогоор тодорхойгүй байгаа ч галын цар хүрээг харгалзан хэдэн зуун хүн нас барсан байж болзошгүй байна. Зарим мэдээллээр цамхагт серверт зориулж 35 тонн түлш хадгалж байсан нь хэдхэн минутын дотор асар том барилга яагаад шатсаны тайлбар болж магадгүй юм.  Гал сөнөөгчид галыг шуурхай унтрааж, ослын газарт аврах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд одоогоор ил галыг аль хэдийн унтраасан гэж сэтгүүлчид мэдээлж байна.

Эх сурвалж: Фокус


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19