Dark Light
Нийгэм | 2022-09-17

Мастер Д.Мөнхзул дэлхийн хошой аварга боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 09-р сарын 05-17-ны өдрүүдэд Румыны Мамаиа хотноо зохион байгуулагдаж байгаа "2022 оны өсвөрийн шатарчдын 14,16,18 насны ангилалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-ий 15-16 насны охидын ангилалд Монгол улс,"Гэгээн арвай" клуб,Төрийн банкны тамирчин дэлхийн шатрын холбооны мастер ДАВААХҮҮГИЙН МӨНХЗУЛ  зогсоогдошгүй байж 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлж энэ цаг мөчөөс хойш дэлхийн хошой аварга Д.МӨНХЗУЛ болж байнаа.

Д.Мөнхзул маань өдгөөгөөс 8 жилийн өмнө 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8 хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж анхны дэлхийн аваргын цомоо өргөж байлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19