Dark Light
Нийгэм | 2022-09-17

Онцгой байдлын байгууллагаас гурван хурандаа цолтон төрлөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Онцгой байдлын байгууллагаас гурван хурандаа цолтон төрлөө.

Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир,  ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ц.Уранчимэг, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг тус тус олгов.

Хурандаа цол хүртсэн алба хаагчдыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч, баяр хүргэж, амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22