Dark Light
Нийгэм | 2022-09-17

Юмжаагийн Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 106 жилийн ой өнөөдөр тохиож ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл болон МАН-ын ажлын албаныхан мөн Ю.Цэдэнбал академи, Ю.Цэдэнбал агсны төрсөн дүү Юмжаагийн Жавзан гуай болон бусад зочид түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Ю.Цэдэнбал нь Монгол эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах хоёр дайнд цэрэг эрийн ёсоор оролцож, тусгаар тогтнолоо хөрш орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, даян дэлхийн 120 оронтой сайн санааны дипломат харилцаа тогтоох, ялангуяа бүс нутгийн орнуудтай бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагад Монгол Улсаа элсүүлэх зэргээр Монголын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн хүн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22