Dark Light
Нийгэм | 2022-09-17

Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй иргэн амиа егүүтгэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй иргэн … нь Ховд аймгийн БОЭТ-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд гутлынхаа үдээсээр амиа егүүтгэжээ. 

Тодруулбал: Энэ сарын 15-нд Ховд аймгийн  .....  гэх газраас иргэн … хавхаар тарвага агнаж улмаар махыг нь чанаж идсэн байна. Үүний дараагаар иргэн … нь бөөлжиж халуурч, гүйлгэж эхэлжээ. Харин маргааш нь буюу энэ сарын 16-ны өдөр иргэн … нь Мөст сумын төвөөс замын унаанд дайгдаж Ховд аймгийн төвд ирээд өнөөдөр БОЭТ-ийн 103 төвд ирж үзүүлсэн байна. Тухайн иргэн нь тарваганы мах идсэний улмаас халуурч бөөлжсөн тул БОЭТ аймгийн “Зооноз өвчин судлал”-ын төв рүү дуудлага өгч сорьцын авхуулахад түргэвчилсэн тестээр булчирхайн шүүрдэснээс эерэг заасан байна. Харамсалтай нь үүний дараагаар иргэн … нь  БОЭТ-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд гутлынхаа үдээсээр амиа егүүтгэжээ. 

Нян судлалын шинжилгээ үргэлжилж байна.

Эх сурвалж: Ховд.мн


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19