Dark Light
Нийгэм | 2022-09-17

З.Занабазар хүрэл медалийн төлөө барилдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Белград-2022” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Занданбудын Занабазар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрбээр дөнгөж дагахад 2016 онд Румыний нэр дээр залуучуудын Европын аварга болж байсан Австралийн Георгий Окороковыг 12:2-оор ялав. Ингэснээр манай бөх өнөөдөр шөнийн 00:00 цагт хүрэл медалийн төлөөх барилдаанд 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын Зоу Ванхаотай хийнэ.

74 кг-ын жингийн дагах эхний барилдаанд спортын мастер О.Сүлдхүү Азийн АШТ-ий 3 хүрэл медальт Кыргызстаны Исламбек Орозбековыг 6:5-аар ялав.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19