Dark Light
Нийгэм | 2022-09-19

Хил даван тархсан түймрийг унтраажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Сүүжийн хүрэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 17-ны өдрийн 16:52 цагт хүлээн авсан. Хилийн 0146 дугаар ангийн 8 дугаар застав, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид мөн өдрийн 23:20 цагт, “Петро-Чайна дачин тамсаг” ХХК-ийн ажилтнууд 23:30 цагт, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 9 сарын 18-ны өдрийн 03:30 цагт, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 03:30 цагт тус тус очиж түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод салхи баруун хойд зүгээс зүүн урд зүгт 5-10 м/с, зарим үед 10-12 м/с байна. 9 сарын 18-ны өдөр хүч нэмэгдүүлэн ажиллахаар Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид очиж түймрийг унтраахаар ажиллаж 18:30 цагт цурамд оруулсан бөгөөд 19:50 цагт унтраан Жаргалант багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Түймэр 9 сарын 17-ны өдрийн 23:30 цагийн орчим хилийн 1101 дүгээр тэмдэгтээр хил даван тархсаныг БНХАУ-ын талаас унтраасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22