Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гарсан хэрэг, зөрчлийн талаарх тайлан мэдээг танилцууллаа.
“Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн гудамж замын хяналт шалгалтаар нийтдээ 40505 зөрчил, камерын хяналтаар 35569 зөрчил илрүүлсэн бол Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1073, согтуугаар зам тээврийн осол гаргасан 23 жолоочийг илрүүлсэн” гэсэн юм.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон зөрчил жилээс жилд өссөөр байна. Тиймээс цаашид энэ төрлийн хэрэг зөрчилд оногдуулж буй арга хэмжээ, шийтгэлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг албаныхан онцолж байна.
Одоо мөрдөгдөж буй хууль, журмын дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 400,000 төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаагаар жолоодох эрхийг нь хасдаг. Харин жолоодох эрхээ өмнө нь хасуулсан эрхгүй, эсхүл жолооч биш, ангилалгүй үeдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 7-оос 30 хоног баривчлах шийтгэл оногдуулдаг.
АДМИН








Нийгэм








