Dark Light
Нийгэм | 2022-09-19

Монгол Оросын хамтарсан ажлын хэсгийн VII хурал Тува улсад боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын Засгийн газар, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Увс нуурын хотгор” хил дамнасан дархан газар байгуулах тухай гэрээг хэрэгжүүлэх Орос-Монголын хамтарсан комиссын 7-р хуралдаан Тува улсын Кызыл хотноо  2022 оны 9 дүгээр сарын 14-16- ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.  

Хурлаар хил дамнасан “Увс нуурын хотгор”-ын шим мандлын дархан цаазат газруудын 2019-2021 онд хийсэн ажлыг хэлэлцэн дүгнэж, 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан. 

Мөн хүрээлэн буй орчныг хамгаалахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 1994 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцээрийн дагуу байгуулагдсан хамтарсан комисст танилцууллаа. 

Хурлын дараагаар Минж хамгаалах ОХУ-ын “АЗАС”-ын дархан газрын үйл ажиллагаатай танилцаж, “Увс нуурын хотгор”-ын шим мандлын дархан цаазат газрын Хан Дээр-3 хэсэг, алдарт Енисей мөрний эх Хемчик голын усан аяллын замналаар оролцогчдыг аялуулж, хил дамнасан аялал жуулчлал хөгжүүлэх боломж, туршлагыг судлав. 

Тус хуралд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх, Ахлах мэргэжилтэн Т.Болдбаатар, Тува улсад суугаа Монгол улсын ерөнхий консул Ч.Ганболд, “Увс нуурын ай сав”-ын УТХГН-ийн хамгаалалтын захиргааны дарга Б.Одсүрэн, Гадаад харилцаа, ОУ-ын гэрээ конвенц хариуцсан мэргэжилтэн Ч.Алимаа, “Монголын ирвэс төв”-ын захирал, доктор Б.Мөнхцог, ТХГН-ийн Зөвлөх, доктор (ScD) Б.Оюунгэрэл нар Монголын талаас оролцлоо. 

ОХУ-ын Байгалийн яамны ТХГН-ийн улсын бодлого, хөгжлийн зохицуулалтын газрын дарга И.Ю.Маканова, ОХУ-ын Байгалийн яамны уур амьсгалын өөрчлөлт, стратегийн түншлэлийн олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга И.В.Артемьева, ОХУ-ын “Увс нуурын хотгор”-ын шим мандлын дархан цаазат газрын дарга Балбан-Оол Д.К., Д.г.н., Тувагийн эрдэм шинжилгээний төв”-ийн ажилтан, доктор (ScD), профессор С.С.Курбатская, “АЗАС”-ын дархан цаазат газрын дарга Б.В.Кара-Сал, Саяно-Шушенскийн дархан цаазат газрын орлогч захирал И.В.Санникова болон Тува улсын төр засгийн удирдлага, яамдын сайд, ШУ-ны байгууллагын захирал, төлөөллүүд ОХУ-ын талаас оролцсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22