Dark Light
Нийгэм | 2022-09-19

"Намрын ногоон өдрүүд" энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээ өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр /2022.09.19/ албан ёсны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг өдөрлөг 17 дахь жилдээ болж байгаа бөгөөд эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын ногоо, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээсэн төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд сурталчлан таниулах, борлуулалтыг дэмжих зорилготой нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.  

Энэхүү арга хэмжээг ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк хамтран зохион байгуулж байна.

Арга хэмжээний нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх Даваабаяр, Хүнс үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Тэрбишдагва, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцлоо. 

Энэ удаагийн арга хэмжээнд орон нутгийн брэнд болон үндэсний үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүнийг нэг цэгээс хямд үнээр худалдан авах, өвлийн нөөцөө бэлтгэх, бизнес эрхлэгчид хамтран ажиллах, туршлага солилцох боломжтой цогц арга хэмжээ болж байна. Үүнээс гадна шинэ ургацын ногоог үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор нийслэлийн хэмжээнд шууд борлуулах 350 цэг, дэлгүүр ажиллуулж байгаа аж.

“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн арга хэмжээнд нийслэл, хөдөө орон нутгийн 400 гаруй үйлдвэрлэгч, тариаланч нийт 2000 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22