Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлд шинээр үйл ажиллагаа явуулах төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн үүсгэн байгуулагчдад сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг гардуулан өглөө.
Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас сургууль, цэцэрлэг байгуулах үйл ажиллагааг дэмжиж, сургууль цэцэрлэгийн хүртээмж, хамрагдалтыг нэмэгдүүлнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд нийслэлийн Боловсролын газраас шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг цахим хэлбэрээр буюу www.license.edu.mn системээр хүлээн авсан.
2022 онд нийт 39 иргэн, аж ахуй нэгж байгууллага хүсэлтээ ирүүлснээс барилгын норм дүрэм, сургалтын орчны стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан 14 цэцэрлэг, 8 сургуульд сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүүхдийн хүчин чадал 1055, сургуулийн суудлын тоо 3924-өөр нэмэгдэж байгаа юм.
АДМИН








Нийгэм








