Dark Light
Нийгэм | 2022-09-20

Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

  Зэвсэгт хүчний 2022 оны аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолын ажиллагааг өнөөдөр ҮБХИС-ийн Биеийн тамирын талбайд зохион байгуулсан ба энэ өдөр хөл бөмбөгийн тэмцээн явагдаж эхэллээ.

      Энэхүү уламжлалт тэмцээн 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 29-ний өдрүүдэд явагдах бөгөөд хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, рагби гэсэн үндсэн 4 төрлөөр 30 гаруй багийн 1200 гаруй тамирчин оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорих юм.  

        Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагааны үеэр Цэрэгжлийн спортын 1, 2, 3 дугаар зэргийн болзлыг шинээр хангасан тамирчин алба хаагчдыг шагнаж урамшуулав. Үүнд, Цэрэгжлийн спортын нэгдүгээр зэргийн цол, тэмдгээр 

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн ахлагч А.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахлагч Б.Мөнхтөр, ахлагч Б.Далайсайхан, ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ, Цэрэгжлийн спортын дэд мастерын цол, тэмдгээр Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахлагч Б.Балжинням, ахлах ахлагч Б.Бирваа нар шагнагдсан юм.

         Мөн "Биеийн тамирын алдар" медалийг Зэвсэгт хүчний 232 дугаар  ангийн ахлах ахлагч Б.Ганзаяа, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ахлах ахлагч Б.Одмаа нар хүртлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22