Dark Light
Нийгэм | 2022-09-20

Сураггүй алга болсон бага насны хүүхдийг эсэн мэнд олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймаг, Улаангом сум. 8 дугаар багийн ”Бага нуур” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ Гэрийнхээ гадаа тоглож байсан бага насны хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг 09.18-ны өдрийн 20:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт 09.19-ний өдрийн 06:00 цагаас иргэн О/2 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад мөн өдрийн 09:00 цагт тухайн хүүхэд гэрээсээ баруун хойд зүгт 7 км-т тус сумын 8 дугаар багийн “Шат” гэдэг газар малчин Б-ын гэрийн ойролцоо эсэн мэнд явж байхад нь түүний эхнэр У олж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 09:30 цагт тухайн хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19