Dark Light
Нийгэм | 2022-09-20

ЖАГСААЛТ: БНСУ-руу визгүй зорчих аяллын хөтөлбөртэй компаниуд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ирэх сарын нэгний өдрөөс эхлэн Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин БНСУ-д 15 хүртэл хоног визгүй зорчихдоо Total Asia, Airman, Chandmani consulting, Airmarket Holiday, PSW, Juulchin, Joy Mongolia Travel, New Juulchin, Let's travel, IHC гэсэн 10 компанийн шугамаар зорчих тухай БНСУ-ын ЭСЯ-наас мэдэгдсэн. Мөн тухайн аяллын хөтөлбөрийг БНСУ-ын ЭМЯ-наас нэгдсэн байдлаар баталж байгаа тул аль ч аяллын компаниар дамжуулан зорчсон нэг мартшруттай байх юм. 

Зөвшөөрөгдсөн бүс нутагт 15 хоногийн хугацаатай аялж байгаа нийт иргэдийн таван хувь нь зөрчил гаргасан буюу тодруулж хэлбэл харласан тохиолдолд визгүй зорчих аяллын хөтөлбөрийг цуцлах юм. Тиймээс дээрх тусгай эрхтэй аяллын компаниудын зүгээс аялагчдад тодорхой шаардлагуудыг тавьж байгаа гэдгээ илэрхийлж байгаа юм. Хэдийгээр визгүй зорчих журам гарсан ч зарим иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх тохиолдол гардаг байна. 

Дараах нөхцөл байдал танд үүсэж байсан бол БНСУ хилээр нэвтрүүлэхгүй байх эрсдэлтэй:  

Өмнө нь БНСУ-н визний хугацаа хэтрүүлэн ажиллаж, амьдарч байсан

БНСУ-д хууль ёсоор байх хугацаандаа цагдаагийн газар бүртгэгдэж байсан

БНСУ-н Виз авчихаад ашиглаагүй

БНСУ-н хил дээрээс буцаагдаж байсан

БНСУ-н хилээр амжилттай нэвтэрсэн ч өмнө нь хараар оршин сууж байсан удаатай

Паспорт дээрээ БНСУ -аас өөр улсын визэнд ороод татгалзсан хариу авч байсан тэмдэглэгээтэй

Гадаад паспортоо өмнө нь хаяж гээгдүүлж байсан

Таны нэр дээр БНСУ-д өөр этгээд хууль бусаар өмнө нь зорчиж байсан

Эцэг эх, ойр дотны хүн нь БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа

БНСУ-н элчингээс виз олгохоос татгалзсан хариу авч байсан зэрэг тохиолдол танд

байгаа бол БНСУ-ын хилээр нэвтрүүлэхгүй байх эрсдэлтэй гэдгийг анхааруулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22