Dark Light
Нийгэм | 2022-09-20

Төлбөрийн тэнцэл 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөнгөний бодлогын хүүг 12 хувь болгох шийдвэр гарсан талаар танилцууллаа. 

Тэрбээр: 

"Бодлогын хүү бол инфляцад нөлөөлөх зорилготой. Одоогийн байдлаар инфляц нийлүүлэлтээс үүссэн шинжтэй байгаа. Энэ нөхцөлд бодлогын хүүгийн өөрчлөлт нь урт хугацаанд нөлөөлнө. Бодлогын хүүг чангаруулж байгаа нь хоёр дахь шатны давлагаа буюу КОВИД-19-ийн дараа эдийн засаг сэргэхэд инфляц дахин өдөөгдөхөөс болгоомжилж байгаа хэрэг. Ирээдүйн хүлээлтээ зөв болгохын тулд бодлогын хүүгийн шийдвэрийг гаргалаа" хэмээсэн юм. 

Мөн экспортын биет хэмжээ сэргэж чадаагүйгээс урсгал тэнцлийн алдагдал огцом тэлж, оны эхний долоон сарын байдлаар 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан талаар олон нийтэд нээлттэй мэдээллээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22