Dark Light
Нийгэм | 2022-09-20

Тарваган тахал өвчнөөр 15 хүн өвчилж, долоон хүн нас барлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж” хүргэлээ. Нийт зургаан аймгийн 21 сумын 13 цурам голомтоос олзворлосон мэрэгч амьтдаас тарваган тахал үүсгэгч нян илэрсэн байна. Тарваган тахлын байгалийн голомтын тархалт идэвхтэй явагдаж байгааг тогтоожээ. Ховд аймгийн Алтай, Булган, Жаргалант, Цэцэгт 7, Өвөрхангай аймгийн Сантад 1, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд 2, Завхан аймагт 2, Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 1, Хөвсгөл аймгийн Мөрөн, Жаргалант сумдад 2 гарсан байна. Нийтдээ зургаан аймгийн 11 суманд 15 хүн тарваган тахлаар өвчилж, нийт 7 хүн нас барсан байна.

Тус мэдээллийн үеэр Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах хэлэхдээ:

Нийт 17 аймгийн 137 сумыг тарваган тахлын голомттой бүс нутаг гэж үздэг. Гэхдээ зам харилцаа хөгжсөн энэ үед голомтгүй аймагт тарвага зөөвөрлөгдөн орох өндөр эрсдэлтэй байна. Тухайлбал, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд өнөөдрийн байдлаар 147 удаагийн дуудлагаар хянан шалгах постууд дээр хот руу орж ирэх гэж байгаад баригдсан 827 ширхэг тарвага хураагдаж, шинжилгээ хийгдсэн. Энэ жилийн хувьд Тарвага агнах хуулийн хорионы хугацаа дуусаагүй байгаа хэдий ч тарвага агнах тохиолдол их байна. Хавхаар агнасан тохиолдолд халдвар авах эрсдэл өндөр байдаг. Он гарснаас хойш тарваган тахлын зургаан сэжигтэй тохиолдол гарсан бол есдүгээр сарын 11-нд Ховд аймгийн Цэцэг суманд, энэ сарын 17-нд Жаргалант суманд хоёр өвчлөл бүртгэгдлээ. Жаргалант суманд өвчилсөн хүний нэгдүгээр хавьтал Улаанбаатар хотод орж ирсэн. Түүний явсан маршрутын дагуу халдваргүйжүүлэлт хийж, хавьтлуудыг тогтоон, урьдчилан сэргийлэх эмчилгээнд оруулаад байна хэмээлээ.

No photo description available.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22