09.20-ны өдрийн 18:27 цагт Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 18:36 цагт очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн С /хөгжлийн бэрхшээлтэй, 77 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нийгэм | 2022-09-21
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм








