Дорнод аймгийн Чойбалсан сум-ын Сүмбэр багийн “Найман хашаатын хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 166 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 116 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 20-ны өдрийн 16:30 цагт аймгийн Хилийн цэргийн 0132 дугаар ангийн Чойбалсан сум дахь Цагааннуурын заставын алба хаагчид хүлээн авч шуурхай ажиллаж, 17:40 цагт түймрийг бүрэн унтраасан байна.
Дорнод аймгийн Хөлөнбуйр сум-ын Буян-Өлзийт баг “Далан хар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 20-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, хадлан хадаж байсан иргэд ажиллаж, 18:00 цагт түймрийг бүрэн унтраасан. Тус түймэрт иргэн Н-ийн “Элф” загварын ачааны автомашин бүрэн шатсан бөгөөд 20 га хээрийн талбай шатсан.
Говь-Алтай аймгийн Халиун сум-ын Гүү бариач багийн “Шонт” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 15-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Түймрийг 9 сарын 16-ны өдрийн 05:00 цагт цурамд оруулсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, 9 сарын 20-ны өдрийн 17:30 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн байна.
Дархан-Уул аймгийн Хонгор сум-ын 2 дугаар баг, Хүйтний голын “Бичигт хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/-т ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 9 сарын 20-ны өдрийн 12:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 80 км замыг туулан 16:45 цагт очиж, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум-ын Буурагчин баг, Шарлангийн голын “Ягаан-Ам” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн урд зүгт 335 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км /-т ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 20-ны өдрийн 14:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Мандал сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 100 км замыг туулан хоноглож, 9 сарын 21-ний өдрийн 06:00 цагт хөдөлгөөн үйлдсэн. /Зам бартаа саад, намаг, ус ихтэй байна гэж мэдээлсэн/
АДМИН








Нийгэм








