Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний, гэрлэсний, нас барсны, оршин суугаа хаягийн, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зэрэг 74 лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулах шаардлаггүй боллоо.
Тодруулбал,
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын нотариатчдын танхим хамтран төрийн үйлчилгээний нэгдсэн “И-Монголиа" системээс авах боломжтой лавлагаа тодорхойлолтыг давхар нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдолд нийтлэг тусгагддаг нотариаттай холбоотой асуудлууд цэгцрэх юм. Цаашлаад цахимаар нотариатын үйлдэл хийх платформыг хөгжүүлэх, тоон гарын үсгээр иргэн, хуулийн этгээдийн хувийн байдлыг тогтоож, баталгаажуулан үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нотариатын үйлдэл хийхэд нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглах чиглэлийг хөгжүүлж ажиллах юм байна.
АДМИН








Нийгэм








