Dark Light
Нийгэм | 2022-09-21

Бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг татахад анхаарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг өнөөдөр /2022.09.21/ соёл, урлагийн зарим байгууллагын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Мөн салбарын сайд Ч.Номин болон албаны бусад хүмүүстэй уулзаж энэ салбарын тулгамдсан асуудал, төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг ярилцлаа. Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, “Соёлын салбараасаа гар татдаг төр улс гэж хаана ч байдаггүй. Соёлын бодлого бол тухай улс орны өв түүхийн хэлхээг улам батжуулж байдаг нэгэн цөм хүрд. Монгол Улсын соёл, урлагийн  өв, дархлаа бол үндэсний эрх ашиг, аюулгүй байдлын язгуур үндэс. Соёл урлагийн байгууллагаар дамжуулан бүтээлч үйлдвэрлэл өрнөж, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх нь, улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын илэрхийлэл гэж миний хувьд ойлгодог. Тиймдээ ч УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог тэргүүлж байгаа хүний хувьд энэ салбарын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах гол бодлогод анхаарах ёстой гэж үздэг” хэмээлээ.

2022 оны улсын төсөвт, Соёлын яаманд 155 тэрбум төгрөг төсөвлөсөн боловч, хоёр удаагийн төсвийн хэмнэлт болон тодотголоор 50 гаруй хувийг нь танаж 75 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг суулгасан  гэдгийг сайд Ч.Номин танилцуулсан юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22