Dark Light
Нийгэм | 2022-09-22

Самарт явсан иргэн сураггүй алга болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн Хүрэн морьтын зоо гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 263 км, сумын төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ 14 хүн самар түүж явсанаас 1 хүн нь сураггүй болсон тухай дуудлагыг 9 сарын 21-ний өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Б /32 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 11:00 цагт явсан боловч Цагдаагийн байгууллагын алба хаагчдын автомашин шаварт суусан тул татаж гарган 19:30 цагт Хүрэн морьтын зоо гэдэг газар хүрэлцэн очиж хоноглосон. 9 сарын 22-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22