Dark Light
Нийгэм | 2022-09-22

Д.Амарбаясгалан Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгчтэй уулзав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн Банкны Монгол Улс Дахь Суурин Төлөөлөгч Андрей Михнев-тэй уулзлаа. 

Дэлхийн банк Монгол Улсад сүүлийн 30 гаруй жил олон салбарт төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж ирсэн нь ард иргэдийн аж амьдрал, эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. 

Уулзалтаар талууд Дэлхийн банкны Монгол Улстай 2021-2025 онд хамтран ажиллах Түншлэлийн стратегийн хүрээг өнгөрсөн онд баталсан хүрээнд хэрэгжих төслүүдийн тухай саналаа солилцлоо. 

Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичигтэй нягт уялдаатай хэрэгжиж байна. Монгол Улсын Засгийн газар 2015-2022 онд Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийг амжилттай хэрэгжүүлж төрийн цахим үйлчилгээний зөөлөн болон хатуу дэд бүтцийг бэхжүүлэн дижитал шилжилтийн үндэс суурийг тавьсан. Төслийг цаашид үргэлжлүүлэн “Ухаалаг засаг-2”-ыг  хэрэгжүүлэх саналыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байгаа талаар мэдээлэл солилцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22