ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа явуулах тухай мэдэгдэл гаргасан.
Энэхүү дайчилгааг эсэргүүцэж, жагсаж эхэлсэнтэй холбоотойгоор Москва, Санкт-Петербург зэрэг хотуудаар хүчтэй эсэргүүцлийн жагсаал болж байгаа бөгөөд 1000 гаруй хүн баривчлагдсан гэх мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор Оросын холбооны улсаас гарах хүмүүсийн тоо ихсэж, нислэг болон бусад тээврийн тасалбар дууссан. Мөн Алтанбулаг боомт ачаалал ихтэй байгаа гэсэн мэдээллийн дагуу Хил хамгаалах ерөнхий газраас тодрууллаа.
Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Д.Энхтайван: “Одоогоор хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Алтанбулаг боомтоор өдөрт ОХУ-ын 260 гаруй иргэн нэвтэрч, 600 гаруй иргэн гарч байна. Ачаалал үүссэн зүйл байхгүй. Энэ талаар тодорхой мэдээллийг цаг тухайд нь албан ёсны хаягаараа мэдээлэх болно” гэлээ.
АДМИН








Нийгэм








