Dark Light
Нийгэм | 2022-09-22

Допингийн асуудал, шударга бус байдлыг яаралтай таслан зогсоох хэрэгтэй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарын албаны төлөөлөл МҮОХ, Биеийн тамир, спортын улсын хороо тэргүүтэй спортын холбоодын удирдлагууд оролцлоо. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны  дарга, салбар хариуцсан сайдын орон тоог анх удаа бий  болгосон. Энэ бол Засгийн газраас спортын салбарт онцгой анхаарал хандуулж байгаагийн илрэл юм  гээд цаашид анхаарах асуудал, баримталж ажиллах бодлого, чиглэлийг танилцуулав. 

Тухайлбал, "Алсын хараа-2050", Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт  тусгасан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэд эрүүл чийрэг амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний спортыг олон улсын түвшинд гаргах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд Үндэсний хорооны зүгээс онцгой анхаарч ажиллах хэрэгтэйг онцолсон юм. 

Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч “Парис-2024" зуны олимп, "Милан-Кортина-2026" өвлийн олимп ойртож буй энэ үед баг тамирчдын бэлтгэлийг хангах, Сангийн яамтай хамтран 2023 оны төсвийн төсөлд шаардлагатай хөрөнгийг тусгуулах хэрэгтэй. Мөн спортын салбар дахь допингийн асуудлыг цэгцлэхийн тулд дүрэм журмыг шинэчилж, бодлогын түвшинд анхаарч ажиллахыг салбарын сайд болон спортын мэргэжлийн холбоодын удирдлагад чиглэл болгов. Мөн спортын салбарыг либералчилж, төрөөс хамааралгүйгээр бие даан хөгжих боломжийг бүрдүүлэхэд төрөөс анхаарах, иргэн бүр нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх, эрүүл амьдралын хэв маяг төлөвшүүлэхэд спортын мэргэжлийн холбоодын оролцоо чухал үүрэгтэйг онцоллоо.

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Спортын салбар дахь допингийн асуудал, шударга бус байдлыг яаралтай таслан зогсоох хэрэгтэй. Мэргэжлийн холбоод, тамирчид өөрсдөөсөө эхлэн үлгэрлэх, спортын ёс зүй, эв нэгдлээ дээшлүүлэх хэрэгтэй”-г энэ үеэр онцлон ярилаа. Харин ХЗДХ-ийн сайд, Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар нэг спортын төрлөөр олон холбоодтой, хоорондоо зөрчилдөөнтэй байдлыг цэгцлэх үүднээс “Нэгдсэн мэргэжлийн холбооны эрхзүйн байдлын тухай хууль, Холбооны эрх зүйн байдлын тухай хууль зэрэг гурван ч хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх зэргээр спортын салбарын хууль, эрхзүйн орчны талаар танилцууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22